Management : Хэцүүхэн ярилцлага / түүнд бэлдэх

Хэцүүхэн ярилцлага / түүнд бэлдэх

Team / Багын гишүүдтэй ярилцах шүүмжлэл хэлэлцэх

Харьцаа ба түүний солигдон өөрчлөгдөх нь

Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ тодорхойлох, илэрхийлэх явц арга барил нь өөр өөр байдаг байна. Ажлын явцын зохион байгуулалтад теам / багын гишүүн, хамтран ажиллагчидыг үнэлэх асуудалд өөрийн бодол санаа болон эрхээ хамгаалах эрмэлзлэлтэй байх нь тодорхой. Ажил мэрэгжлийн холбоотой өдөр дутмын ажиллагаанд их бага хэмжээгэээр багын гишүүд, хамтран ажиллагчид хоорндоо өрсөлдөөнтэй байдаг ба ажлын үр дүнд нөлөөлж болох сөрөг явц нь хүн болгоныг баярлуулаад байх зүйл биш юм иймээс (бүгдээрээ хэлцвэл буруугүй) зарчмыг барих нь зүйтэй.

Баг зөвхөн найзууд, туслагч нараас бүрддэггүй! тэдэн дотор өрсөлдөгч нар, бүтэлгүй хүн ч байх жишээтэй.

Эдгээр хүмүүс алдаагаа хүлээх, мэдрэх дургүй бусдыг хариуцлагт татах сонирхолтой байж болох талтай.

Шүүмжлэл ба түүнээс хамаарах илрэл

Зарим хүмүүс шүүмж хүлээн авахдаа гаднаа сайн дүр үзүүлэвч дотроо уур уцаар, хэнд ч итгэхгүй байдал, өшөө хорсол, доромжлол оволзож байх жишээтэй.

Заримд нь ширүүн дориун асуулт тавигдан ярилцлага ид өрнөж байвч дотроо зөөлөн уян байдал, магтаал, шударга ёс, чин сэтгэлээсээ дотно хандах хандлага гэх мэт хослож байж болно .

Асуудлыг ямар ч нөхцөлд ярих / яригдахад хувийн зан чанарыг жолоодон барих ингэснээр хоёр тал бие биенээ ойлгоход оршино.

Шүүмж гэдэг нь хүнийг хүндлэх, халамжлахтай хослож байх учиртай.

Хэцүүхэн ярилцлага, чүүмжлэлд урьдчилан анхаарах нь:

Хэцүүхэн ярилцлагыг хэзээ ч жирийн ярилцлагатай ижэлсүүлэх буюу бэлтгэлгүйгээр хийхгүй байх нь зүйтэй. Үүнд:

  • Санаа бодлын нарийн ялгаа
  • дуу авианд анхаарах
  • ярилцлагын дэс дараалал явцыг сайтар төлөвлөх
  • Байдалд (сэдэвт) тохируулах, үг өгүүлбэрийн сонголт
  • Ярилцлагын сэдэв нь тус ажилтан ажилчны ажлын үр дүнд тохирох ёстой

Ярилцлагад бэлдэх

1. Бэлдэх асуудал:

Тус ярилцлагын зорилго уг ярилцлагаар юунд хүрэх жишээ нь:

  • тус хүн маань ажлын байранд тамхи татахгүй байх мөрдлөгийг биелүүлэхгүй байгаа талаар
  • зориулалтын газар - өрөөнд татах
  • ажлын цагаар тамхины завсарлагааг багасгах буюу ажлын цагийг тооцох
  • өдөрт хэдэн удаа тамхи татах завсарлагааг хэдэн минут хийх? гм.
  • дээд болон доод хэмжээний зорилго
  • ярьж байгаа сэдэв дээрээ байх!

2. Сэдэв / Ажил хэрэгч

  • Ямар сэдэвээр ярих гэж буй?
  • Тамхи татах хорио, газар, завсарлагаанаас гадна өөр сэдэв байгаа эсэх?
  • Хэрэв байгаа бол дэс дараа (Сэтгэл судлалын хувьд байх шаардлагатай)
  • дурдаж болох нотолгоо баталгаа байгаа эсэх? жишээ нь: Тамхи татхад бие биенээ дуудан хэсэг бүлгээрээ ажил хийдүүлэх Бусдын эрүүл мэндэд нөлөөлөх, үнэр танарын сөрөг талыг дурдах, бусад нөхдөө хүндлэх гм. шүүмж өгч байгаа хүнээ гомдоохгүйгээр ажил хэрэгч ярилцах. 

3. Өөрийн хувьд

  • Тус байдлаас өөрөө ялгарах тал?
  • Өөрийн зөн совингийн байдал
  • өөрийн хэрэгцээ сонирхол
  • Юу илэрхийлэх гээд байгаа?
  • уг ярилцлагыг маргаан болгохгүй байх
  • Уг ярилцаж байгаа хүн маань уг асуудлыг яаж хүлээж авах?
  • түүнийг гомдоохгүйгээр тус ярилцлагыг явуулах
  • уг ярилцлагын явцад өөдрөг сайн талыг дэвжээх
  • Яаж уг ярилцлагыг эхлэх? болон төгсгөх?
Эцэст нь уг ажилтанаа та өөрөө ойлгохийг хичээх нь чухал жишээ нь: уг ажилтан маань тамхи татангаа ажлаа явуулдаг байж болох ба иймээс бусдад садаа болох, бусад муу нөлөөний талаар анзаараагүй байж болох талтай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)