Management : Human Resourcing / Хэцүү ажилтан / ажилчид, тэдэнтэй ажиллах

Human Resourcing / Хэцүү ажилтан / ажилчид, тэдэнтэй ажиллах

Ямар ч байгууллага нэгжид хүндрэлтэй хамтран ажиллахад төвөгтэй хүмүүс ямар ч улс орон хаана ч байдаг нь бид бүхэнд тодорхой, мэдээж хэцүү ажилтан гэдэг нэрээр халаад солиод байх нь тийм ч үлгэр жишээ сайхан биш гэдэг нь бас тодорхой иймд тэдэнтэй ажиллах тэдний сайн талыг хөгжүүлэх нь Хүний нөөцийн менежерүүдийн даалгавруудын нэгэн хэсэг юм.

А). Хэцүү ажилтан, ажилчдын нөлөө
 - Цаг илүү зарцуулагдана
 - Хүч энерги зарцуулагдах
 - Удирдах ажилтны ажиллагаанд саад болох
 - Байгууллагын ажиллагаанд саад болох
 - Багын ажиллагаа болон хувь хүмүүст нөлөөлөх
 - Байгууллагын зарчим зорилтод нийцэхгүй байх
 - гм.-ээр тоочоод байвал олон бэрхшээлүүдийг үүсгэнэ.

Б). 1. Эдгээр хүмүүсийн зан төрх:
 - Зөрүүд
 - Чалчаа
 - Мэдэмгийрхэх
 - Гутрангуй байдал
 - Уян хатан бус байдал
 - Хэт алгуур удаан байдал
2. Тэдний үйлдэл / байдал:
 - Худлаа ярих + худалч
 - Бусдыг үл хүндлэх
 - ямар нэг асуудалд татгалздаг байх
 - Ууртай ширүүн догшин
 - Бие дааж ажиллахдаа муу
 - Хариуцлага хүлээх дургүй
 - Заавар дүрэм зөрчих
 - Хэт шүүмжлэгч 

В). Эдгээр хүмүүстэй ажиллахад удирдлагаас гарч болох сөрөг нөлөө
 - Зорилго зарчмаас хазайх татгалзахад ч хүрч болзошгүй
 - Тэсвэр алдагдуулж ч мэднэ
 - Өдөр тутмын ажиллагаанд өөрчлөлт орох
 - Ажил хэвийн биш явагдаж ч болзошгүйд хүрэх
 + Муу талын шууд нөлөө: Багт, Удирдлагад, Худалдан авагч- үйлчлүүлэгч нарт

Г). Тэдэнд нөлөөлсөн байж мэдэх болзолууд:
 - Зөвхөн өөрийн кареерээ бодох
 + Хувиа бодох
 - Элдэв мансууруулах зүйлсийг хэтрүүлэн хэрэглэх / архи, тамхи, эм гм.
 - Хувийн / Гэр бүлийн асуудал
 + гм-ээс болон ажлын ачаалал даахгүй байх
 + өөрийгөө бусдаас таслах / ганцаардах
 + Баг болон бусадтайгаа ойлголцохгүй байх

Удирдах ажилтан / Менежерүүдээс удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүст нөлөөлөх зүйлс:
Хүмүүсийг ажилд авахдаа сайтар судлах / анхаарах,
Тогтмол холбоотой яриа хөөрөөтэй байх (сайн яриулах, өөрөө тэвчээртэй сайн сонсдог байх,  цаг хугацаатай уялдуулан тогтмол зөвлөж байх, ажилчдаа болгоомжилж эмээсэн байдлаас гаргах / тайвшруулах,
Урирдах арга барилыг тогтмол сайжруулж байх:
 + Удирдлагын дэс дараа
 + Багын эрх ашиг
 + Шалгах, гэсэн ч итгэлийг бууруулахгүй байх.

Ил тод байдал:
Зорилго болон асуудлыг ил тод ярилцдаг байх, үлгэр жишээ байх, бүх заавар дүрэм маш тодорхой ойлгомжтой байх, Байгууллагын үйл ажиллагаатай уялдаатай мэдээллийг систем сайтай байх,
Удирдлагын үйл байдал:
Биеэ авч явах байдал, Мэдлэг, Чадвар, Мэргэжлийн мэдлэг чадвар,  Удирдах чадвар, Нийгэмтэйгээ харьцах чадвартай байх. Хүнлэг сэтгэлгээтэй байх + Хүнийг хайрлах уриан дор удирддаг байх, Өөрийн гэсэн зан суртахуун арга барилтай байх хуулбарласан хуулсан биш байх!
Хувь хүнийг танин мэдэхүй!
Хийх ажил мэргэжилд нь  тааруулан ажилд авах, тасаг багыг ангилах / бүрдүүлэх, Ажилд авах ярилцлагын багыг  ((эрэгтэй хүн толгойгоороо эмэгтэй хүн совингоороо)) гэдэг утгаараа эрэгтэй эмэгтэй хольж  бүрдүүлэх, хүлээх хариуцлагаас хамааран ярилцлагыг 2, 3 удаа хийх,
Хүмүүсийн ангилал: Жүжигчин шиг хүмүүс: бусдын анхаарлын төвд байх дуртай, бусдаас илүү мэдэмгийрх,
ажил хийхээсээ энд тэнд ярьж явах. Тэдэнтэй: Ажлын байранд идэвхтэй ажиллахыг чухалчлан захих,  өгсөн үүрэг даалгаврыг дор дор нь ойрхон шалгах, даалгавар анализын календарь хөтлөх / хөтлүүлэх.
Мэдэмгий хүмүүс: Elite Бусдаар гайхшруулах, магтуулах, хүндлүүлэх дуртай хүмүүс:
үүнийг ингэдэггүй юм, ийм биш тийм ч биш, буруу байна гм, үүнээс болж гол асуудал ажиллагаа хойшлогдох.
Тэдэнтэй: Тодорхой ангилсан зорилго тавих, ойрхон ойрхон Феедбэк хийх шалгах, Шүүмжтэй феедбэк өгөх.

Хувиа бодогч: Зөвхөн хувийн сонирхлыг урьдчилдаг хүмүүс: Багтай ажиллахдаа муу. Тэдэнтэй: Бие даасан ажил өгөх, бусадтай заавал хамтруулаад байх шаардлагагүй талбар / проект дээр ажиллуулах, Ерөнхий Феедбэк шалгах, өгөх
Тайванд уу хойрго хүмүүс: Өөртэйгөө адилханчуудийг эрэлхийлдэг: Бие даах чадвар муу, бусдаас тасархай, залхуурах дуртай, магтаал шүүмжлэл алинд ч дуртай ч биш дургүй ч биш иймээс: хэт их даалгавар өгөх хэрэггүй, богино хугацаанд шалгаж байх, ямар учраас шалтгаан тоочоод байгааг нь асууж байх.
Бүтэлгүй /дээхэн үед амжилттай байсан боловч сүүлийн үеүдэд амжилтгүй гэгдэх/ эсвэл ахмад хүмүүс:  
түрүүнд нь, эсвэл дээр үед сайн байсан гэх дуртай, багаар ажиллахдаа муу, бүтэлгүй, кареерээ мөрөөдөмтгий, зөвхөн урьдах ажлаа л хийнэ, алдааг бусдаас эрэлхийлэх. Тэдэнтэй: Хаяа магтаж байхад зүгээр, тусгай даалгавар өгөх, (жишээ нь дагалдан ажилчин хариуцуулах гм.) өөдрөг Феедбэк өгөх.

Удирдлагын гурван чиглэл нь: 1. Мэдлэг боловсрол: Байгууллага, нэгж, тасаг, Баг, хувь хүний зорилго, ил тод байдал, биелэлт гарсан үр дүн.  2. Чин сэтгэл: Бусдад анхааралтай, санаачилгатай, хүндэтгэлтэй харьцдаг байх. 3. Удирдан жолоодох чадвар: түүнд цаг ямагт сурч боловсорч, хуулж хуулбарчилсан биш өөрийн гэсэн стратегитэй байх явдал юм.

Эцэст нь хэлэхэд муу ажилтан ажилчин гэхээсээ сайн биш удирдах хүчин / менежер ч байж болох тал магадлалтай өндөр юм.   
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)